
Орчин цагт урт сахалтай хүмүүс сахлаа толгойн үс мэт засч янзлан олон улсын тэмцээнд хүртэл ордог . Тэгвэл сахал нь тийм ч таатай зүйл биш гэдгийг Английн Бирмингемийн үс судлалын төвөөс мэдээлсэн байна. Тус төвийн зөвлөх Карол Уокер нүүрэндээ их үстэй байх нь нүүрний арьс ойр ойрхон үрэвсэх, нянгийн халдвар авах, бусдад халдаахад гол нөлөөтэй гэжээ.
Учир нь сахал нь толойн үстэй адил уураг өөх тосны булчирхайтай, үсний уутанцартай, түүнээс тос ялгарч байдаг гэнэ. Энэ нь үсний уутанцарт арьсны хачиг үржих боломжийг бүрдүүлдэг байна. Судлаачдын үзэж байгаагаар эрчүүдийн сахалд 00-н суултуураас илүү нян агуулагддаг гэнэ. Хэрэв та сахал ургуулдаг бол тусгай зориулалтын бүтээгдэхүүнээр угааж арчилж байх хэрэгтэй гэнэ.







Сахал танд хэрэгтэй юу... | ||
Үзсэн: 6237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.