
Дэлхий даяар жил бүрийн 2 дугаар сарын 4-ны өдрийг “Хавдрын өдөр” болгон зарлаж, тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд “Би чадна, бид чадна” уриан дор тэмдэглэхээр төлөвлөж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар жил бүр 14,4 сая хүн хорт хавдартай хэмээн оношлогдож , 8,2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд хорт хавдраар өвчлөгсдийн тоо 21,7 сая болж нэмэгдэн, нас баралт 14 саяд хүрнэ хэмээн тооцоолж байна. Хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 20 хувь нь эрт шатандаа оношлогддог бол үлдсэн 80 хувь нь 3, 4 дүгээр шатандаа оношлогддог байна. Хэрэв эрт илрүүлэгт хамрагдвал жилдээ 3,9 сая хүний амийг аварч, 11,4 тэр бум долларыг хэмнэх боломжтой гэнэ.
Монгол улсын хэмжээнд нийт нас баралтын 22 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж байна. Үүнээс элэг, ходоодны хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Харин 10 жилийн умайн хүзүүний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болно гэдгийг ДЭМБ-с мэдэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 2015 онд хорт хавдрын 2319 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн 5 жилийн дунджаас 12,7 хувийн өсөлттэй гэсэн үг юм.
Хавдартай тэмцэх өдөр тохиож байна | ||
Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.