Шууд Chart

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2017-02-06 11:54:35

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн зөвлөгөөн нийт 11 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахарга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолыг баталсан.

Тогтоолын дагуу байгууллага бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, нийслэлийн дэд хөтөлбөр, Утаагүй хот төслүүдийг боловсруулан ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гарган гамшигт өртсөн айл өрхүүдийн нүүлгэх ажлын төлөвлөгөөний саналыг боловсруулж дээд шатны байгууллагад танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Улсын онцгой обьект болох Амгалан дулаан станц руу ус орохоос урьдчилан сэргийлж Амгалан дулааны станцын хойд талд 4 м урттай, 2м өндөртэй, 2м өргөнтэй шороон далан босгож хамгаалалт хийсэн.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, Нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  ажлын байрны “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллагдсан. Өдөрлөгт Нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага, үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд www.ulaanbaatar.mn цахим хуудсанд 1520 иргэн мэдээллээ бүртгүүллээд байна” гэв.


Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй