Шууд Chart

“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна

2017-02-06 11:58:31

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14393 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 39 нэгж буюу 0.3 хувиар өсөж, 2542 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь -79 нэгж буюу 3.0 хувиар  буурсан үзүүлэлттэй байна.

“Сар шинэ” арга хэмжээний хүрээнд эргүүлийн хүн, хүчийг хүч нэмэгдүүлэн зохион байгуулан өдөрт 307 чиглэлд 619 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 7 хоногийн хугацаанд 39 гэмт хэргийг илрүүлж, 5 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож ажилласан. Эргүүлийн хүн, хүчийг нэмэгдүүлж ажилласан 7 хоногт ирүүлсэн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 49.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна” гэлээ.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3311 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 127, зөрчлийн шинжтэй 11556 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 112 ослыг материалжуулан шалгаж байна. “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд өдөр бүр 74-100 цэгт, нэг ээлжинд 95-112 алба хаагч 56 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, нийт 20500 зөрчил илрүүлснээс согтуугээр тээврийн хэрэгсэл жолоодсон 59, бусад 20441 зөрчил гаргасан хүнд 429.7 сая төгрөгийн торгуулийг бэлэн бус хэлбэрээр оногдуулж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.


“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй