
Өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам даваа боогдох, халтиргаа гулгаатай холбоотой ослын дуудлага тус газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт бүртгэгдээгүй байна. Цаашид цаг агаарын нөхцлийн тойм мэдээгээр ойрын 5 хоногт Улаанбаатар хот орчмоор бага зэргийн цас орж өдөртөө -13-15 хэм, шөнөдөө -24-28 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр “Дархан ноёны худаг” гэдэг газарт хонь цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрч Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/26 захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд байгаа нийт 1762 хонинд үзлэг тандалт хийхэд 173 хонинд цэцэг өвчиний шинж тэмдэг илэрсэн бөгөөд 341 хонийг вакцинжуулан, өвчтэй 68 хонь, ЗХ-ний 337-р ангийн хашаанд байгаа 17 зээрийг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын А/50 дугаар захирамжийн дагуу 8 дүүрэгт вакцинжуулалтын ажлыг эхлүүлэн 26.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна” гэв.
Хонины цэцэг өвчтэй 68 хонь, 17 зээрийг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.