Шууд Chart

Хайлаастад 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн нээлт боллоо

2017-02-07 09:56:56

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороонд буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү цэцэрлэгийн барилгыг “Бат-Энх-Хүү” ХХК-ийн хамт олон канад технологиор барьж ашиглалтад өгчээ. Чингэлтэй дүүргийн XVI хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1294 хүүхэд байдаг аж. Шинээр баригдсан 246-р цэцэрлэгт хамрах хүрээний буюу тус хорооны Согоотын 41-60 гудамжны 140 хүүхэд одоогоор хамрагдаад байгаа аж. “Манай нийт ажилчдын 40 гаруй хувийг тухайн хорооны иргэд эзэлж байгаа” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Саранчимэг онцолж байв.


Хайлаастад 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн нээлт боллоо  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй