Шууд Chart

Хан-Уул дүүргийн уяачдын холбоо хурдан морины замыг цэвэрлэлээ

2017-02-07 12:39:43

Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн хаврын тэргүүн сард "Дүнжингарав" хурдан морины уралдаан зохион байгуулагддаг билээ. Одоогоор чухам хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч Монголын морин спорт уяачдын холбооны отгон салбар хороо болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн морин спорт уяачдын холбооны зүгээс болон олон арван уяач, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уралдааны замыг нь засч, цэвэрлэсэн байна.

Тодруулбал тус дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын урд талын далан тойрсон морины ажил хийдэг 10,4 километр замыг энэ сарын 4-5-нд засварлан сайжруулах үйл ажиллагааг санаачлан өөрийн төсөв хөрөнгөөр хийж хэрэгжүүлжээ.

Иймд уралдаанч хүүхэд болон хурдан моринд хунгар, цаснаас эхлээд ямар нэгэн саад учирахгүй боллоо.

Сонирхуулахад “Дүнжингарав” уралдааны тов одоогоор гараагүй байгаа ч ирэх гуравдугаар сарын 5-нд болох магадлал өндөр байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хан-Уул дүүргийн уяачдын холбоо хурдан морины замыг цэвэрлэлээ  
Үзсэн: 1372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй