
Энэ жил улсын хэмжээнд 5.7 сая мал отроор өвөлжих тооцоо гарчээ. Одоогоор хилийн зурвас газарт долоон аймгийн 2078 өрхийн 694 мянган мал, байгалийн цогцолбор газарт таван аймгийн 1816 өрхийн 347 мянган мал отроор өвөлжиж, хаваржих саналаа ирүүлээд байгаа аж.
ҮХААЯ-наас мэдээлж буйгаар баруун бүсийн отрын нутаг руу аймаг дамжсан отор нүүдэл хийлгэхгүй байхаар төлөвлөж байгаа бол сум дамжин хийх отор нүүдлийг аймгуудыг өөрсдөө зохион байгуулах чиг үүрэг өгчээ.
Харин жилийн жилд отор нүүдэл ихээр хийдэг Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн малчдыг орон нутагт нь өвөлжүүлэх бодлого барьж байна.
Манай улсын отрын зүүн бүс нутагт Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн бүс нутгууд багтдаг бол өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх 8.0 мянган га, Увс аймгийн Ховд суман дахь 20.9 мянган га газрыг баруун бүсийн отрын бэлчээр нутаг болгосон юм.
5.7 сая мал отроор өвөлжинө | ||
Үзсэн: 2141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.