Шууд Chart

Агентлагийн дарга нар сургалтанд хамрагдаж байна

2017-02-10 14:42:34

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Төрийн захиргааны удирдлага ба манлайлал” сэдэвт сургалтанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар хамрагдаж байна. Стратеги, манлайлан удирдах зэрэг чиглэлээр сургалт явагдах юм. Удирдлагын академийн захирал С.Зүльфикар хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд агентлагийн дарга та бүхний үүрэг оролцоо чухал.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бидэнд хүсэлт болгосны дагуу өнөөдөр хамтарсан сургалт зохион байгуулж байна. Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөг Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд баталдаг. Энэ хүрээнд энэ жил 1500 төрийн албан хаагчийг богино хугацааны сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилт тавьсан юм. Үүний нэг сургалт өнөөдөр та бүхний дунд болж байна. Сургалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ. Зөвхөн агентлагийн дарга нараар тогтохгүй энэ жил төрийн албан хаагчдыг сургаж, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэллээ.


Агентлагийн дарга нар сургалтанд хамрагдаж байна  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй