Шууд Chart

Шадар сайд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллав

2017-02-13 17:55:35

“Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны нийт 154 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй 85, эмэгтэй 69 хүүхэд байгаа юм. Тус төв нь “Элдэв чимэггүй энгийн яриа” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ удаагийн арга хэмжээнд нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх урилгаар оролцлоо.

Шадар сайд уг арга хэмжээнд зориулж, тус төвийн хүүхэд бүхэнд сар шинийн гарын бэлэгтэй, хоёр бүрэн автомат угаалгын машин, 50 ширхэг иж бүрэн хөнжил, гудас зэргийг бэлэглэлээ. Тэрээр тус төвийн багш нарт хандаж “Эдгээр бяцхан хүүхдүүдэд бүхнээ зориулан ажиллаж байгаад баярлалаа, хэрэгцээтэй байгаа ариун цэврийн өрөөг стандартын дагуу засварлах, бага оврын автобустай болоход анхаарна“ хэмээгээд бяцхан хүүхдүүдэд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Өнгөрсөн оны байдлаар тус төвөөс 12 хүүхэд МСҮТ-д элсэн суралцсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 13 хүүхэд нэгдүгээр ангид элсэн сурагч болжээ. “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхдүүд Ерөнхий боловсролын 48, 53, 55, 68, 97 дугаар сургуулиудад, Шинэ монгол ахлах сургууль, Налайх дах МСҮТ, Бадмаараг лицей, Саруул ирээдүй зэрэг сургуулиудад 06-18 насны хүүхдүүдээ боловсролын үйлчилгээнд хамруулдаг байна. 


Шадар сайд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллав  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [43.243.161.xxx] 2017-02-14 19:26
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896

Бидэнтэй нэгдээрэй