Шууд Chart

Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав

2017-02-20 10:56:17

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 17, 18-ны өдөр зохион байгуулав. Тус цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, ААН байгууллагуудын хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэх, орон сууцны хороолол доторх зам талбайн цас мөсийг цэвэрлэх, гэрлийн шон дээрх зарлал наалтыг хуулах гэсэн чиглэлээр зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд худалдаа үйлчилгээний 6473 аж ахуйн нэгж, нийслэл, дүүргийн харьяа төрийн үйлчилгээний болон захиргааны 489 байгууллага, ерөнхий боловсролын 97 сургууль, 135 цэцэрлэг, 35 их дээд сургуулийн нийт 28730 хүн оролцож, 2,8 сая м.кв талбайгаас 2462 тонн хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан байна. Мөн тус цэвэрлэгээгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэгээнд идэвхгүй оролцсон аж ахуйн нэгжүүдэд 1.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.


Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй