Шууд Chart

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2017-03-17 17:02:27

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга И.Фухтелийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж буйд Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ.

ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш, бидний гуравдагч хөрш юм. Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Хоёр орны хооронд сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж буй. Тухайлбал, Холбооны Ерөнхийлөгч И.Гаук 2015 онд төрийн айлчлал, Холбооны Канцлер А.Меркель 2016 онд айлчилсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар тус улсад 2015 онд тус тус айлчилжээ.

Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлтийг ХБНГУ-ын Засгийн газар анхнаас нь тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд 350 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллаж буй гэдгээ Ерөнхий сайд хэлж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэдэгт тэд санал нэгдэж байлаа.


ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй