Шууд Chart

Яруу найраг, өгүүллэг, орчуулгын уралдаан болно

2017-03-21 11:40:04

“Тагтаа” хэвлэлийн газар дэлхий даяар жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд уламжлал болгон тэмдэглэдэг дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Тагтаа-Уран зохиолын өдөрлөг”-ийг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн хувьд тус өдөрлөгийг угтан залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олонд сурталчлан таниулах үүднээс яруу найраг, өгүүллэг, орчуулгын уралдааныг зарлаад байна.

Уралдааны эхний шатанд шалгарсан бүтээлийг тэд өөрсдийн болон хамтран ажилладаг цахим хуудсаараа сурталчлан таниулж, төрөл тус бүрээс нэг ялагч тодруулан “Дэлхийн номын өдөр”-өөр шагнаж урамшуулах гэнэ.

Залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгын үүднээс уг уралдаанд зөвхөн 35 хүртэлх насны хүмүүс оролцох аж.

Бүтээлд тавигдах шаардлага:

Яруу найраг

– Ном, сонин, сэтгүүл, цахим ертөнцөд  өмнө нь хэвлэгдэж байгаагүй гурван бүтээл байх.

– Яруу найргийн уншлага, наадам өмнө нь уншигдаж байгаагүй.

– А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай  1.5 гэсэн форматаар шивсэн байх.

Өгүүллэг

– Ном, сонин, сэтгүүл, цахим ертөнцөд өмнө нь хэвлэгдэж байгаагүй нэг бүтээл байх.

– Богино өгүүллэгийн наадмуудад өмнө нь оролцож, уншигдаж байгаагүй.

– А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай  1.5 гэсэн форматаар шивсэн байх.

– Өгүүллэгийн хэмжээ 5-10 нүүр байх.

Орчуулгын бүтээл

– Ном болон сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө түгж, хэвлэгдэж байгаагүй яруу найргийн бус нэг бүтээл байх.

– Монголд зохиогддог утга зохиолын орчуулгын ямар нэгэн уралдаан тэмцээнд өмнө оролцож байгаагүй.

-Аль хэлнээс орчуулсан болон хэн гэдэг зохиолчийн ямар нэртэй бүтээл болохыг тодорхой дурдаж эхийг хавсаргасан байх.

-Сонгосон зохиол тань өмнө нь монголд орчуулагдаж байгаагүй бол давуу тал болно.

– А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай  1.5 гэсэн форматаар шивсэн байх.

Шилдэг бүтээлүүдийн эзнийг 300 мянган төгрөг, өргөмжлөл, “Тагтаа” паблишингаас эрхлэн гаргасан ном дагалдах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яруу найраг, өгүүллэг, орчуулгын уралдаан болно  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2017-03-22 21:13
ЯАГААД НАС ЗААЖ БАЙГАА ЮМ

Бидэнтэй нэгдээрэй