Шууд Chart

Ч.Идэрчулуун, Б.Алтанцэцэг нар энгэрээ гоёлоо

2017-03-21 16:28:00

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дунд өнөөдөр нэгэн баярт үйл явдал тохиосон нь Монголын үндэсний радиогийн хоёр ажилтан Алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ гоёсон явдал боллоо. Тодруулбал Алтан гадас одонгоор Монголын үндэсний радиогийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус радиогийн инженер Б.Алтанцэцэг нар шагнуулсан юм.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тэднийг өрөөндөө хүлээн авч, баяр хүргэх үеэр сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Ч.Идэрчулуун: Байнга урам өгдөг хамт олон, сонсогчдодоо аз жаргал хүсье

-Юуны өмнө аав, ээж, ажлын хамт олондоо баярлаж, бахархаж байна. Миний аавыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Чулуунбат гэдгийг олон хүн мэднэ. Аав маань 1967 онд анх удаа ахмад нэвтрүүлэгч Б.Хишигээ гуайтай хамтарч телевизийн мэдээ уншиж, эфирт цацаж байв. Тэр цагаас хойш 50 дахь жилтэйгээ золгож байна.

Харин миний бие 1992 оноос хойш дээрх байгууллагаар овоглож байгаадаа баяртай, бахдалтай явдаг. Намайг дэмжиж байнга урам өгдөг хамт олон, сонсогчдодоо аз жаргал хүсье. Алтан гадас хэмээх том одонг зүүхээр маш их хариуцлага ирж байгаа нь мэдрэгддэг юм байна.

Б.Алтанцэцэг: Хийх ажилд минь урам өгч, "ташуур" нэмсэн үйл явдал боллоо

-Тухайн үед холбооны сургалтын төв гэж байхад би 1988 онд төгсч, МҮОНРТ-д томилолт аван ажиллах болсон. Тэр үед манай ангиас найман хүүхэд ирж байлаа. Тэр цагаас хойш 29 жил хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж байна. Эхний 15 жил инженер, монтажны ажил хийдэг байсан бол дараа нь эфирт мөн адил 10 гаруй жил ажилласан. Харин одоо Монголын үндэсний радиогийн "Алтан сан" агентлагт инженерээр ажиллаж байна. Хийх ажилд минь урам өгч, "ташуур" нэмсэн үйл явдал боллоо гэж ойлгож сууна. Хамт олондоо маш их баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Идэрчулуун, Б.Алтанцэцэг нар энгэрээ гоёлоо   
Үзсэн: 5888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ану [66.181.160.xxx] 2017-04-08 23:06
Iderchuluun gj gaj dontoi muuhai hvn bdg ym bnle.
dsn [202.126.89.xxx] 2017-03-21 17:04
zaluu uedee ug usgiin durem sn zaaj ugch bhgui bl televiz,sonin setguuliin ug useguud mash ih aldaatai bdag ,uuniig hynaj meddeg orchin ueiin darga daamluud bn uu? bas l mungu tsagaan nud ulaan bolood bn uu?!
Алдаа [202.72.246.xxx] 2017-03-21 16:46
Алдаа олон байна./байгууллагаах, инжнерээр,манлайлсныг/

Бидэнтэй нэгдээрэй