Шууд Chart

Яруу найраг, гэрэл зураг хослов

2017-03-22 09:19:19

Дэлхийн яруу найрагийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ нь өчигдөр тохиов.  

Тус өдрийг тохиолдуулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, "Зохист Дорно" хэвлэлийн газраас санаачлан анх удаа "Яруу найраг - Гэрэл зурагт" үзэсгэлэнг “Театрын музей”-д дэлгэлээ.

Үзэсгэлэнгээр дамжуулан Монгол яруу найргийг, гэрэл зургийн өгүүлэмжтэй хослуулан олон нийтэд хүргэх,  дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэхийг зорьсон аж.

Үзэсгэлэнд Монголын үе үеийн 21 яруу найрагчийн эх нутгийн тухай шүлгүүд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 21 гэрэл зурагчны хамтарсан уран бүтээлийн болон хөрөг зургийг дэлгэсэн байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яруу найраг, гэрэл зураг хослов  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй