
Монгол Улсын хөгжлийн гарц Зүүн Өмнөд Азиас нээгдэж байна. Сүүлийн үед Засгийн газрын зүгээс улс эх орны эдийн засгийг сэргээх дорвитой алхам авч буй энэ цаг хугацаанд Малайзи Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Т.Төгсбилгүүн, Малайзи Улсад суугаа Өргөмжит Консул Р.Аугистин нарын санаачлагаар манай улсад Малайзиас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татах таатай боломж нээгдэж байна. Энэхүү санаачлагын дагуу Малайзын бизнесийн төлөөлөлтэй уулзаж байх явцад Малайзи гэлтгүй Сингапур, Индонези, Тайланд, Бруней зэрэг орноос хөрөнгө оруулалт хийж Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гайхамшигтай гарц нээгдэв.
Үүнийг бодитой үр дүнд хүргэхийн тулд хөрөнгө оруулалтын форум уулзалтыг Малайзын Куала Лумпурд зохион байгуулахийн зэрэгцээ хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Энэхүү хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг энэ сарын 24-нд Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна.
Танилцуулга хийж суултанд хариулахын зэрэгцээ оролцох аж ахуйн нэгжүүдийг бүртгэх үйл ажиллагаа явагдана.
Оролцох байгууллагын тоо хязгаартай юм байна. Ердөө 120 аж ахуйн нэгжийг бүртгэж форумд оролцуулах аж. Мөн оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ сарын 31 хүртэл бүртгүүлж, 15 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.
Монголын хөгжлийн гарц Зүүн Өмнөд Азиас нээгдэв | ||
Үзсэн: 1825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.