Шууд Chart

Манай улс тусгай олимпийн аваргатай болов

2017-03-22 10:31:31

Австри Улсад  оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп-2017” наадам үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн болзлыг цасны гуталтай гүйлт ба гүйлтийн цанын төрлөөр хангасан юм.

Тодруулбал Уулсын цанын 100 метрийн гүйлтийн төрөлд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч  Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпийн өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авч ирэхээр болов.

Мөн тэмцээний цасны гуталтай гүйлтийн тэмцээнд уралдсан тамирчин С.Тэмүүлэн хоёрдугаар байранд шалгарч, мөнгөн медалийн болзол хангасан бол бөмбөгтэй хоккейн баг хагас шигшээд шалгарах болзлоо сорилго болон тойргийн таван тоглолтод хийж хүрсэн юм.

Дэлхийн тусгай олимпийн наадамд манай улсаас бөмбөгтэй хоккей, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Австрийн өвлийн олимпод нийт 107 орны 3000 гаруй тамирчин өвлийн спортын  есөн төрлөөр өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улс тусгай олимпийн аваргатай болов  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй