Шууд Chart

Манай улсын хоккейчид одоогоор мөнгөн медалийн болзол хангаад байна

2017-03-22 13:08:02

Taйландын нийслэл Банкок хотноо шайбтай хоккейн “Челленж кап” олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд оролцож буй манай шигшээ баг эхний тоглолтоо энэ сарын 17-нд Сингапурын багтай хийж 13:0-ийн харьцаатайгаар ялж, анхныхаа хожлыг авсан. Харин хоёр дахь тоглолтоо өчигдөр Тайландын багтай хийж гурван үеийн турш эн тэнцүү өрсөлдөж 5:4 онооны харьцаагаар буулган авав.  

Ингэснээр манай баг эхний хоёр өрсөлдөгчөө буулган авч, АНЭ-ын дараа хоёрдугаарт бичигдлээ.

АНЭУ-ын баг Малайзыг 10:3, Сингапурыг 10:0-ээр хожин гоолын зөрүүгээр манай урд бичигдэж байсан.

Тэгвэл манайхан гурав дахь тоглолтоо өчигдөр Малайзын багтай хийж, 10-5 оноогоор хожсон байна. Ийнхүү манай хоккейчид мөнгөн медалийн болзол хангалаа.

Улмаар маргааш АНЭУ-ын багтай аваргын төлөө тоглохоор болов. Манай шигшээ баг тус улсыг багийг хожвол  энэ тэмцээнд анх удаа түрүүлэх юм.

Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг Азийн АШТ оролцож, БНСУ, Япон зэрэг орны багтай тоглох эрх авна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын хоккейчид одоогоор мөнгөн медалийн болзол хангаад байна  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй