
Дэлхийн усны өдөр жил бүрийн гуравдугаар сарын энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн ЗДТГ, минж нутагшуулах, үржүүлэх нэгж хамтран “Минжтэй танилцъя” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөг Баянзүрх дүүргийн “Өнөр бүл” асрамжийн газрын 40, Амгалан цогцолбор сургуулийн 80 хүүхэд болон иргэдэд нээлттэй явагдав.
Минж нь амьдарч буй газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлэхээс эхлээд байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм.
Голын эрэг, тохой газар суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулж амьдардаг энэхүү амьтан нь Улаан номын хоёр удаагийн хэвлэлд ховор зүйл зэрэглэлээр бүртгэгдсэн байдаг.
“Байгаль эко системийн аврагч хэмээн нэрлэгддэг минж одоогоос 15 сая жилийн өмнө үүссэн түүхтэй бөгөөд өвсөн идэштэй, сүүгээр бойжигч юм. Иймд Евроазийн минжийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд таниулах “Минжтэй танилцъя” өдөрлөгийг зохион байгууллаа” хэмээн албаныхан ярьж байлаа.
Дээрх өдөрлөгийн гол зорилго нь экосистемийн доройтлыг багасгах, голын сав газрын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх усны инженер, Ландшафтын инженер, экосистемийн түлхүүр зүйл болох Евроазийн минж /Castor fiber burulai/-ийг хэрхэн үржүүлдэг, хэрхэн голд тавьж нутагшуулдаг талаар иргэдэд танилцуулах, мэдээлэл өгөхөд оршиж байна.
Монгол орны хувьд Булган, Ховд, Тэсийн голд нийтдээ 200 гаруй толгой минж байгаа тухай судлаачид тогтоожээ.
Л.Сайнбаяр
Булган, Ховд, Тэсийн голд нийтдээ 200 гаруй толгой минж байдаг | ||
Үзсэн: 1912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.