
Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээн эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа нэгэн бол мисс Б.Гүнзаяа юм. Тэрбээр өнгөрсөн жил “Miss city tourism world-2016” тэмцээний “Best image” шагналын эзэн болсон билээ. Тэгвэл энэ удаа эх орноо төлөөлөн Азийн Оскар буюу AFA-д оролцоод байна.
AFA нь 2007 оноос эхлэн Азийн кино салбарыг хөгжүүлэх, шилдэг жүжигчдийг бий болгох зорилготойгоор зохион байгуулагдсаар ирсэн түүхтэй.
Жил бүр тус наадмын хүрээнд хамгийн онцлог, амжилттай, олны хүртээл болсон кино салбарын алдартнуудыг урьж оролцуулан, шагнаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлон хүргэдэг аж. Харин Б.Гүнцэцэгт Хонг Конгийн “Film awards tv”-ээс хамтарч ажиллах санал иржээ.
Тэрбээр энэ тухай нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Film awards tv”-ээс хамтарч ажиллах санал авсан. Өчигдөр орой тус телевизийн захирал Саша Васентай уулзаж ярилцсан. Тэр надад “Маш олон орны хэдэн зуун эмэгтэй ийм боломж олгохыг гуйдаг, хүлээдэг. Бидний зүгээс чамайг зургаар чинь болон гаргасан амжилтаар чинь шалгаруулж сонголоо. Шүүгчид бүгд л зургийг чинь хараад Монгол хэмээн сонгосон. Энэ бол маш том боломж олгож байгаа хэрэг юм” хэмээн хэлсэн” гэжээ.
Б.Гүнзаяад Хонг Конгийн “Film awards tv”-ээс хамтарч ажиллах санал иржээ | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.