
21 аймгийн сагсан бөмбөгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний медальт байрт шалгарсан багууд шагналын мөнгөө гардан авлаа.
2016-2017 оны лигийн тэмцээнд 12 аймгийн баг оролцсон бөгөөд тэмцээний шагналын сан 50 сая төгрөгт багтсан билээ.
Энэ удаагийн лигийн аваргаар Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын Дайчид” шалгарч 20 сая төгрөг гардсан бол З.Баясгалан эзэнтэй “Сүхбаатар Альянс Тех” дэд аваргын 15 сая төгрөгөө өчигдөр халааслалаа.
Мөн Үндэсний лигийн хүрэл медалийн эзэд болсон Д.Аюурзана эзэнтэй “Эрдэнэт хот Икон” баг 10 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм.
2016-2017 оны лигт анх удаа Хойд Солонгосын легионер тоглогчдыг тоглуулсан нь онцлог байв.
Лигийн аваргууд мөнгөн шагналаа гардлаа | ||
Үзсэн: 1709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.