
Монголын хөлбөмбөгийн холбооны "Идэрчүүдийн футзалын лиг"-ийн медалийн эзэд тодорлоо.
Нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байсан "Арвис" клубын 15 хүртэлх насны баг "Хоромхон"-той хүндхэн тоглолт хийж, 3:4-өр хожсоноор аваргын болзол хангав.
Сүүлийн тойргийн хамгийн сонирхолтой тоглолт гэгдэж байсан "Хараацай", "Солонго Халиун-Од" багын тоглолт 7:0-ээр "Хараацай"-гийн давамгайллаар өндөрлөөд байв.
Тиймээс "Арвис" заавал гурван оноо авах шаардлагатай талбайд гарч, түүнийгээ ч амжилттай биелүүлсэн юм.
Харин хүрэл медалийг "Дэрэн", “Сүхбаатар дүүрэг” багийг 4:0-ээр буулган авснаар энгэртээ зүүх эрхтэй боллоо.
17 хүртэлх насны аваргаар "Дэрэн" тодорсон бол мөнгөн медалийг "ДМЮ", хүрлийг "Унаганууд" клуб зүүх болзол хангасан билээ.
Ийнхүү 14 хоног үргэлжилсэн "Идэрчүүдийн футзалын лиг" өндөрлөв.
Хүндхэн тоглолт болсон ч "Арвис" аваргаллаа | ||
Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.