Шууд Chart

Хамба лам Д.Нацагдоржийн тухай кино гарна

2017-03-23 13:25:09

Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Хүний гавьяат эмч, Манба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирээд байна.

Бенжамин Жонс “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэ хүрээнд дээрх хамба ламын тухай кино хийхээр санал тавьж, ажлаа эхлүүлээд байгаа аж.

Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Монголд ирж зураг авалтаа эхлүүлсэн бөгөөд одоогоор талдаа ороод байгаа гэнэ. Монгол дахь зураг авалт нэг сарын амжилттай явагдаж, дөрөвдүгээр сарын эхээр Лондонд үргэлжлэх юм байна.

Бенжамин Жонс нь 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн /BAFTA/ наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртжээ.

Харин Жерри Васбенпер нь “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг алдартай кинонд зураглаачаар ажиллаж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хамба лам Д.Нацагдоржийн тухай кино гарна  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй