Шууд Chart

Монголын үндэсний олимпийн хорооны хурал эхэллээ

2017-03-24 10:45:55

Монголын үндэсний олимпийн хорооны дөрвөн жилд нэг болдог хурал “Шангрила” зочид буудалд эхэллээ.

МҮОХ-ны чуулган, гишүүдийн хурал нь МҮОХ-ны эрх барих дээд байгууллага юм. Тус хороо нь 1956 онд байгуулагдаж, 1962 онд Олон улсын олимпийн хороонд элссэн бөгөөд өдгөө Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хорооны холбоо гишүүн болоод байна.

Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2004, 2008, 2012 онд хуралдаж байв.

Энэ удаагийн чуулганаар МҮОХ-г ирэх дөрвөн жилд удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тодруулах учиртай.

МҮОХ-ны дүрэмд санхүүгийн жилийн тайлангаа тушааж хянасны дараа чуулган хийхээр заасан байдаг. Иймд 2016 оны сүүлээр биш, 2017 оны гуравдугаар сард буюу Зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийн дагуу шийдвэрлэж байгаа аж.

Мөн Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн төлөөлөгчдөөс МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Я.Батсуурь, дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга, гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшсэн Ж.Хатанбаатар нар нэрээ татаад байгаа юм.

17457444_955947127841245_5374550388581637118_n

Энэ удаагийн чуулганд 166 гишүүн оролцох бөгөөд тэдгээр нь МҮОХ-ны гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөл, тамирчид байх ба дараах байдлаар төлөөлөгчид сонгогджээ.

  • Олимпийн төрлийн спорт холбоод – 32 /тус бүр гурван төлөөлөгч/
  • Олимпийн бус төрлийн спорт холбоод – 36
  • ОУОХ-ны гишүүн – 1
  • Олимпийн аварга -2
  • Тамирчдын төлөөлөл – 2

МҮОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр дараах хүн нэр дэвшжээ.

  1. Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  2. Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  3. Д.Загдсүрэн /Одоогийн ерөнхийлөгч/
  4. Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  5. Э.Мөнх-Очир /Биатлоны холбооны ерөнхийлөгч/
  6. Л.Халтар /Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч/

МҮОХ нь дүрмэндээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан ба дараах нэр дэвшигчээс хоёр нь сонгогдож, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч болно.

  • Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/
  • Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/
  • Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/
  • Ж.Хатанбаатар /Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч/

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд МҮОХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ш.Магван, сүүлийн хоёр олимпийн наадамд оролцсон нэг тамирчин, бусад зургаан сонгогдсон төлөөлөгч багтана.

17498489_955947134507911_1356606319938587376_n

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын үндэсний олимпийн хорооны хурал эхэллээ   
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй