Шууд Chart

Дуучин A Cool Шанхайн “Ker sound” студитэй гэрээ байгуулжээ

2017-03-24 11:34:44

Хайрын дуугаар сонсогчдын таалалд нийцээд буй дуучин, A Cool буюу Б.Анхбаяр Шанхайн “Ker sound” студитэй гэрээ байгуулжээ.

Ингэснээр тэрбээр Азийн хэмжээний уран бүтээл туурвих боломжтой байгаа төдийгүй энэхүү төслийнхөө хүрээнд Хятад хэлээр уран бүтээл туурвин, клипний зураг авалтаа Сингапур, Малайз, Вьетнам, Тайландад хийсэн байна.

Түүнчлэн тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн өдрөөрөө “UB Palace”-ийн концертийн их танхимд бие даасан дөрөв дэх тоглолтоо хийхээр болжээ.

Энэ тоглолтын гол онцлог нь амьд анплаггед хэлбэрээр явагдахаар төлөвлөгдсөн бөгөөд тоглолтын найруулгын хувьд жинхэнэ утгаараа хайр дурлалыг мэдрүүлсэн зөвхөн та бүхний үдэш байх болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин A Cool Шанхайн “Ker sound” студитэй гэрээ байгуулжээ   
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй