Шууд Chart

Манайхан найман медаль хүртлээ

2017-03-24 12:01:05

Монголын баг тамирчид тусгай олимпоос найман медальтай ганзага дүүрэн нутаг буцаж байна.

Цасны гуталтай гүйлтийн 50 м эрэгтэй төрөлд өчигдөр манай тамирчин С.Тэмүүлэн гүйж хүрэл медалийн болзол хангасан бол бөмбөгтэй хоккейн багийнхан хүрэл медалийн төлөө Намибийн багтай тоглож, 3:2 зөрүүгээр хожигдож шагналт дөрөвдүгээр байр эзэллээ.

Тусгай олимпийн үеэр болдог Non sport organization буюу спортын бус арга хэмжээнүүд нь спортоосоо дутахгүй чухал хийгээд ач холбогдолтой юм. Эл сэдвийн хүрээнд олон тооны хурал чуулган болдог. Оюуны ялгаатай хөгжил бүхий хүүхдүүдийг хэрхэн нийгэмшүүлэх гэх мэтээс эхлээд хандив яаж босгох тухай орон орны мэргэжилтнүүд санаагаа солилцдог байна.

Өчигдөр Монгол тамирчдаас бөмбөгтэй хоккейн багийнхан “Эрүүл тамирчин” хөтөлбөрт хамрагдаж эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орлоо. Энд багцаагаар далаад орноос эмч нар сайн дураараа ирж оролцдог.

Монголоос Б.Цэвэлмаа эмч өөрийн зардлаа гаргаж ажиллаж байгаа аж. Тэднээс эх хэлээрээ ярилцаж, үзлэгт орох нь манай багийнханд сонихон байлаа.

Өнөөдөр Грац хотноо Тусгай олимпийн хаалтын ёслол болох бөгөөд хүндэт зочид нэмэгдэж Холливүдийн супер од, Грац нутгийн уугуул хүү Арнольд Шварцнэггэр хүрэлцэн иржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манайхан найман медаль хүртлээ  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй