
Найруулагч Д.Галбаярын бүтээл “ТҮЦ"-ний охид кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Гол дүрд Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Т.Хулан, Т.Бадамжав нар тоглосон байна.
Өрх толгойлсон эмэгтэй ч гэлээ амьдралд нугарашгүй чин үзэлтэй нэгний тухай өгүүлэх тус нь үзэгчдийн анхаарлыг хэдийнээ татаад байна.
Нулимсаа дотогшоо урсгаж, гадаад төрхөөрөө өчүүхэн ч зовлонгүй мэт харагддаг уг бүсгүй хэн байх бол.
Тус киноны зохиолыг Д.Галбаяр өөрөө бичсэн бөгөөд байрныхаа дэргэдэх олон хүүхэдтэй, өрх толгойлсон "ТҮЦ"-ний эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн гэсэн.
Д.Галбаяр "ТҮЦ"-ний эмэгтэйн амьдралаас сэдэвлэж кино бүтээв | ||
Үзсэн: 1549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.