
Error loading player: No playable sources found
Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар чуулган “Шангрила” зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна.
Тус чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн төлөөлөгчдөөс зарим нь нэрээ татсаар байна. Өчигдөр МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Я.Батсуурь, Л.Халтар, дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга, гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшсэн Ж.Хатанбаатар нар нэрээ татаад байв. Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгчид нэр дэвшигч, Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч..Бат-Эрдэнэ мөн адил нэрээ татлаа. Ингэснээр уг албан тушаалд Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар өрсөлдөж байна.
Ч..Бат-Эрдэнэ мөн адил нэрээ татлаа | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.