
Дэлхийн спортын тавцанд Монгол улсынхаа нэрийг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан билээ. Тэгвэл тэд өнгөрсөн баасан гарагт тангараг өргөв.
Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жудо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таеквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтсан юм.
Байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын есөн төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод буй.
Тамирчдыг төлөөлж "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, Паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар тангарагыг уншсан юм.
Харин “Токио-2020” олимпийн циклд үндэсний шигшээ багт ажиллахаар дараах 20 дасгалжуулагч тодроод байна.
- Жүдо бөх: Ахлах дасгалжуулагч: О.Балжинням, дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа
- Чөлөөт бөх: Ахлах дасгалжуулагч: Б.Баттулга, дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр
- Бокс: Ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн, дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат
- Байт харваа:дасгалжуулагч: Ж.Нарантуяа
- Хүндийн өргөлт:дасгалжуулагч Ц.Хосбаяр
- Таеквондо:дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён
- Пара байт харваа:дасгалжуулагч Д.Баатаржав
- Пара жүдо бөх:дасгалжуулагч Б.Нарантуяа
- Пара пауэрлифтинг:дасгалжуулагч Ш.Энхсайхан
- Пара буудлага:дасгалжуулагч В.Ганцоож
Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг өргөх ёслолд БСШУСЯ, БТСГ, МҮОХ болон МПХ-ны удирдлагууд оролцов.
Д.Сумъяа, Э.Содномпилжээ нар тамирчдаа төлөөлж, тангараг уншив | ||
Үзсэн: 1831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.