
Архангай аймгийн Хангай сумын цэцэрлэгийн удирдлага, хамт олны зүгээс 100 хүүхдийн зориулалтын шинэ барилгатай болох тухай санал хүсэлтээ шат шатны байгууллагад хүргүүлжээ. Тус сумын хөрс нь мөнхийн цэвдэгтэйгээс гадна анх хөрсний геологи хийсэн газартаа цэцэрлэгийн барилгыг бариагүйгаас хагарч, цууран ашиглах боломжгүй болсон байна.
Өмнө нь энэхүү цэцэрлэгийг 50 хүүхдийнхээр тооцож, шинэ барилгаа 2012 онд ашиглалтанд оруулсан ч 2013 оны хавраас эхлэн хөрсний цэвдгээс шалтгаалан хана, хаалга, шал хэсгээрээ хагарч цууран үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болсон аж. Улмаар 2014 онд тус аймгийн МХГ-ын бүрэн ашиглахыг хориглосон акт гарчээ.
Үүнээс хойш гурван жилийн хугацаанд хоёр гэрт хүүхдээ хүлээн авч СӨБ-ыг олгож эхлэсэн байна.
2016-2017 оны хичээлийн жилээс сумын соёлын төвийн хоёрдугаар давхрын зургаан өрөөг ашиглан 100 хүүхэд авч, СӨБ олгож байна.
Харин дулааны асуудлыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 4.5 сая, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хоёр сая төгрөгийг шийдэж өгснөөр усан болон импра халаалт авч дулаанаа шийдсэн байна.
Хэдий дулаанаа шийдсэн ч цахилгааны зардал сард сая 500-аас сая 600 мянган төгрөг хүрч байгаа нь төсөв багатай байгууллагад хүндрэлтэй байгааг цэцэрлэгийн удирдлагууд хэлж байна.
Багш удирдлагын гол зорилго нь 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгтэй болох юм.
Хангай сумын цэцэрлэгийн барилгыг дахин ашиглах боломжгүй | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.