Шууд Chart

Их мастер Ц.Батчулуун дөрөв дэх алтан медалиа зүүлээ

2017-03-27 13:35:55

Шатарын УАШТ эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 17-25-нд боллоо.

Монголын шатрын холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан эрэгтэйчүүдийн 57 дахь удаагийн УАШТ-д шилдэг 12 шатарчин оюун ухаанаа уралдуулж, Баянхонгор аймгийн харьяат “Зуун шатар” клубийн тамирчин, их мастер  Ц.Батчулуун есөн оноогоор түрүүллээ.

Түүний хувьд улсын аваргаас ийнхүү дөрөв дэх алтан медалиа зүүж байгаа юм. Хэнтий аймгийн шатарчин У.Насанжаргал найман оноогоор мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байрт Ховд аймгийн шатарчин С.Билгүүн 7.5 оноогоор удаалав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их мастер Ц.Батчулуун дөрөв дэх алтан медалиа зүүлээ  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй