Шууд Chart

Монголын оюутны спортын “Универсиад” их наадам эхэллээ

2017-03-27 15:31:08

Монголын оюутны спортын “Универсиад” их наадам эхэллээ. Засгийн газраас дөрвөн жил тутамд нэг удаа хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу Монголын Оюутны спортын “Универсиад” IV их наадмыг 2017 онд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор зохион байгуулах шийдвэр гарч, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн А/155 тушаалаар “Зохион байгуулах хороо”-г байгуулан анхдугаар хурлаа хийгээд байна. Оюутны наадмыг спортын 15 төрлөөр зохион байгуулахаар нэгдсэн зааврыг баталжээ.

Энэхүү их наадмыг 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион байгуулж байсан түүхтэй. 

Монгол Улсын хэмжээнд болон гадаадын 120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй мянган оюутан залуусыг хамруулан гурван үе шаттай амжилттай зохион байгуулсан юм.

Төр засгаас ийнхүү оюутны биеийн тамир, спортод анхааран ажиллаж байгаагийн үр дүнд оюутан, залуусын спортоор хичээллэх идэвхи нэмэгдэн, тэмцээн, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Мөн дэлхийн оюутны “Универсиад” их наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюутан тамирчдын гаргаж буй спортын амжилт өсч, шилдэг залуу тамирчид төрөн гарч байгаа нь онцлог аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын оюутны спортын “Универсиад” их наадам эхэллээ  
Үзсэн: 2131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй