
Эмч яруу найрагчдын шүлгийн дууны цэнгүүн ирэх долоо хоногт болох гэж байна. Тус цэнгүүнд Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, хүний их эмч С.Эрдэнэ, зохиолч Н.Наваан-Юндэн, Монгол Улсын төрийн шагналт Д.Нямаа, Д.Норов, соёлын гавъяат зүтгэлтэн С.Оюун, Ай,Төмөр-Очир, Г.Пүрэвдорж нарын зэрэг уран бүтээлч оролцоно.
Тоглолтод Г.Зуунай “Нутгийн чулуу”, З.Гүнсэн “Зулай цагаан Алтай”, Д.Нямаа “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би”, Н.Наваан-Юндэн “Үхэрчин хүү Цэрэндорж”, С.Оюун “Хорвоод ганцхан ээждээ”, Л.Лувсандорж “Таван эрдэнэ”, Б.Дагданбазар “Ар цармын цэцэг", Г.Пүрэвдорж “Босоо хийморьтой эр хүн”, С.Бадамжав “Ээжийн цай” зэрэг бүтээл эгшиглэж, уянгална.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд маргааш болно.
Эмч, яруу найрагчид хамтарч тоглоно | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.