
Хошин урлагийн үе үеийн уран бүтээлч, шог зохиолч, зураач, элэглэгч, хошин урлагийн продакшн нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг "Азтай бадарчин" Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ.
Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдах гэж буй тус наадам энэ жил шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг шог зурагийн төрөлд олон нийтийн санал хураалтаар тодруулах юм байна.
Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр Соёлын төв өргөөний тайзнаа ирэх дөрөвдүгээр сарын 3-нд шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох гэнэ.
Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулах юм.
"Азтай бадарчин" хошин урлагийн их наадам эргэн ирлээ | ||
Үзсэн: 1642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.