
Сүхбаатар аймгийн “Эхлэл” тулааны спортын нэгдсэн холбооны тамирчид олон улсын таеквондогийн 24 дэх удаагийн УАШТ-д нэгдүгээр байр эзэллээ. Тэмцээн энэ сарын 25, 26-нд Спортын төв ордонд болсон юм.
Өсвөр, насанд хүрэгч, ахмад гэсэн насны ангиллаар явагдсан уг тэмцээн тамирчдад 2018 онд Монгол Улсад зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосноороо онцлог болою. Тэмцээнийг дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, ОУХМ Кенеесарын Сейтхан хүрэлцэн ирж сонирхсон юм. Энэхүү тэмцээн 24 дэх удаагаа түүний нэрэмжит болсноороо онцлог.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу Монгол Улсаас нэг жинд хоёр тамирчин оролцлоо. Ингэснээр УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид өрсөлдсөн юм.
УАШТ-ий эхний дөрвөн байр эзэлсэн тамирчид жилийн турш нэгдсэн бэлтгэл сургуулилтанд хамрагдаж, 2018 оны ААШТ-нд ямар нэг шалтгаанаар оролцох боломжгүй болсон эхний хоёр байрын тамирчдын оронд гуравдугаар байр эзэлсэн хоёр тамирчин оролцох эрхтэй.
Сүхбаатар аймгаас өсвөр үеийн 20, насанд хүрэгчдийн 12, нийт 32 тамирчин оролцож 15 алт, долоон мөнгө, есөн хүрэл нийт 31 медаль хүртлээ.
Медаль хүртсэн тамирчдыг танилцуулья.
Өсвөр үе:
1. 22 кг /эрэгтэй/
• Н. Хадбэлэг - Мөнгөн медаль.
2. 24 кг /эрэгтэй/
• н. Тэлмэн – Мөнгөн медаль
• н. Жамъянсэнгээ – Хүрэл медаль
3. 28 кг /эрэгтэй/
• Н. Төгсбэлэг – Алтан медаль
• н. Билгүүнтулга – Хүрэл медаль
4. 30 кг /эрэгтэй/
• Л. Төгөлдөр – Мөнгөн медаль
5. 32 кг /эрэгтэй/
• н. Мөнх-Эрдэнэ – Мөнгөн медаль
6. 35 кг /эрэгтэй/
• н. Пүрэв-Очир – Алтан медаль
7. 40 кг /эрэгтэй/
• н. Мөнхболд
8. 45 кг /эрэгтэй/
• н. Бат-Итгэл
• Б. Баасанжав
9. 51 кг /эрэгтэй/
• А. Батболд – Алтан медаль
10. 57 кг /эрэгтэй/
• Л. Тэмүүлэн – Алтан медаль
11. 63 кг /эрэгтэй/
• Н. Эрхэмбэлэг – Алтан медаль
12. 69 кг /эрэгтэй/
• Б. Мөнхтүвшин – Хүрэл медаль
1. 26 кг /эмэгтэй/
• Э. Мөнх-Үжин
2. 30 кг /эмэгтэй/
• М. Энхбаясгалан – Хүрэл медаль
3. 35 кг /эмэгтэй/
• С. Даваамягмар – Мөнгөн медаль
4. 52 кг /эмэгтэй/
• Э. Ану-Үжин – Хүрэл медаль
• н. Дөлгөөн
Насанд хүрэгчид:
1. 50 кг /эрэгтэй/
• Х. Шинэзуун – Алтан медаль
• н. Хүрэл-Очир – Мөнгөн медаль
• Ц. Отгонбаяр – Хүрэл медаль
2. 57 кг /эрэгтэй/
• Б. Золбаяр – Хүрэл медаль
3. 64 кг /эрэгтэй/
• Б. Пүрэвжав – Хүрэл медаль
4. 78 кг /эрэгтэй/
• Г. Отгонцогоо – Алтан медаль
5. - 85 кг /эрэгтэй/
• З. Баясгалан – Алтан медаль
6. + 85 кг /эрэгтэй/
• Ч. Сэдэд – Мөнгөн медаль
1. 51 кг /эмэгтэй/
• Э. Эрдэнэцэцэг – Алтан медаль
2. 57 кг /эмэгтэй/
• Э. Төмөрсүх – Хүрэл медаль
3. – 75 кг /эмэгтэй/
• А. Зууннаст – Алтан медаль
4. + 75 кг /эмэгтэй/
• Б. Нандинчимэг – Алтан медаль
Таеквондогийн олон улсын тэмцээнд Сүхбаатар аймгийн баг тэргүүллээ | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.