
Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах дэлхийн өдөр гуравдугаар сарын 21-нд болсонтой холбогдуулан “Онцгой бэлэг-2” гэрэл зургийн үзэсгэлэнг дахин зохион байгуулаад байна.
“Аз жаргал, хөөр баяр түгээнэ” агуулгатай дээрх үзэсгэлэнгээр дамжуулан дауны хам шинжтэй хүүхдүүдийн онцлог, хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, аз жаргал, хөөр баяраас гадна нийгмийн хамгийн эрхэм үнэт зүйл болох гэр бүлийн амин чанарыг харуулахыг зорьдог аж.
Энэ жилийн үзэсгэлэн дауны хам шинжтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийн тэрхүү хүслийг олон нийтэд хүргэхээр зорьж байна.
Үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Хүннү молл төвд боллоо.
“Онцгой бэлэг-2” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.