Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ

2017-03-29 11:02:16
Error loading player: No playable sources found

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ.

Тэрбээр “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд ур, ухаанаа хослуулж, үзэгчдийнхээ сэтгэлд дүрээ мөнхөлсөөр байна.  

1981 онд Д.Намдагийн “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүр, 1998 онд “Эмээ нар гэрлэсэн нь”-ийн Авдотия Петровнагаар “Гоо марал” шагнал хүртэж байсан юм.

Мөн “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” зэрэг жүжиг зохиож орон нутгийн театруудад тоглуулж, 1998 онд “Нүүдэл” театр хоршоог санаачлан байгуулсан. Улмаар зургийн дарга, зөвлөх найруулагчаар ажиллаж “Хар сувд”, “Миний тамагочи” зэрэг уран сайхны кино бүтээж, “Гурав халаасан бантан”, “Хариугаа авсан эхнэр” зэрэг нэлээд хэдэн шоу тоглолтыг найруулсан юм.  

Түүний тайз, дэлгэцийн урлагт оруулсан гавьяаг үнэлж, 2001 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг олгож байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ  
Үзсэн: 2820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [203.91.119.xxx] 2017-03-29 12:38
бараг анх Хүргэн хүү киноны Халтмаад тоглосон байх шүү зарцын дүрд
Зочин [49.0.135.xxx] 2017-03-29 12:06
Гал хам кино дээр хамт тоглодог бүлтгэр нүдтэй Наранцэцэг гэдэг авгай германд айлын зарц хийдэг юм байна лээ. Чадвартай нь ингээд гавьяат болоод чадваргүй зарц болоод л.
y [202.55.180.xxx] 2017-03-29 11:51
bayar hyrgie
Зочин [202.9.43.xxx] 2017-03-29 11:32
huuchnii mundaguud jinhene mundag humuus

Бидэнтэй нэгдээрэй