
Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх дөрөвдүгээр сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ.
Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөн энэхүү дүрд сонгогдсон байна. Т.Энхбат эл дүрийг амжилттай амилуулбал тус театрын үндсэн дуучин болох юм. Тэгвэл Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах анхны Монгол хүн болох нь. Сонирхуулахад, тэрбээр уг театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж буй. Залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй гэнэ.
Т.Энхбат “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд сонгогджээ | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.