
“Hero” энтертайнмэнтийн найруулагч Б.Баатар цахим ертөнцөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Лодонгийн Түдэв гуайн хэлсэн ишлэлээр жиргэсэн нь "Монгол тулгатны 100 эрхэм" нэврүүлгийн дараагийн зочин Л.Түдэв үү гэх таамгийг сошиалийнханд үүсгээд байна.
Тодруулбал, “Өнөөдөр шиг хол зүйл байхгүй, яагаад гэвэл тэр эргэж ирэхгүй одно. Маргааш шиг ойр зүйл байхгүй, яагаад гэвэл тэр ирж яваа. Л.Түдэв” гэжээ.
Жиргээчид “100 эрхэмд дараалал гэж байхгүй юм даа. Хэрвээ дараалалтай байсан бол Л.Түдэв гуайгаар эхлээгүй нь эмгэнэл. Өөрөө дургүйцсэн ч “Ард иргэд гуйгаад байна” гэж байгаад оруулах байсан юм” гэх зэргээр санал бодлоо илэрхийлжээ.
"Монгол тулгатны 100 эрхэм"-ийн дараагийн зочин Л.Түдэв мөн үү | ||
Үзсэн: 3551 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.