Шууд Chart

Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг танилцууллаа

2017-04-05 08:44:04

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол, Канадын Дугуй ширээний долдугаар уулзалт Канад улсын Оттава хотноо өнгөрсөн сард болсон юм. Уулзалтын дүнгийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд  танилцуулж, хэлэлцүүллээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлөвөө тодорхойлсон байна. Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа


Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг танилцууллаа   
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй