Шууд Chart

Хайрт минь чи дуугаа дуулаач

2017-04-16 11:07:49

МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын үг, МУГБ, хөгжийн зохиолч Л.Галмандахын уран бүтээл "Хайрт минь чи дуугаа дуулаач" дууг МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар дахин дуулсан байна. Хос дуучид маань энэ уран бүтээлийнхээ хөгжмийн найруулгыг хоёр ч удаа өөрчилсөн.

Эхнийх нь ритмтэй, цолгиун байсан бол сүүлийнх нь аядуу намуун бөгөөд уянгын болсон нь зөв шийдэл болсон тухай ярьж байна. Тус уран бүтээлийг "SKIN Entertainment" дүрсжүүлжээ.

Ингээд уншигч та бүхэндээ Э.Эрболдын хөгжмийн найруулгаар МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын дуулсан "Хайрт минь чи дуугаа дуулаач"  дууны шинэчилсэн хувилбарыг хүргэж байна.  


Хайрт минь чи дуугаа дуулаач   
Үзсэн: 4218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ханд [103.10.22.xxx] 2017-04-17 12:10
Сайхан хоёр хос дуучиддаа баяр хүргэж аз жаргал хүсье та 2 үнэхээр сайхан дуучид шүү

Бидэнтэй нэгдээрэй