Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь мустанг маркийн мотоциклыг мөргөж, ослын улмаас улсын дугааргүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, мотоцикл унаж явсан насанд хүрээгүй хүүхэд гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Архангай аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх;
Мотоциклыг зөвхөн 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд жолоодох;
Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

| Мотоциклыг 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно | ||
| Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.