Шууд Chart

“Соёмбо” багийн нэрэмжит хоёрдугаар тэмцээн Стокхолм хотноо боллоо

2026-04-09 09:47:33

Шведийн Хаант Улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд уламжлал болон зохион байгуулж байгаа “Соёмбо” багийн нэрэмжит волейболын тэмцээн хоёр дахь жилдээ болж өндөрлөлөө.

Тэмцээний зорилго нь хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх, хүүхэд залуусыг спортоор дамжуулан амьдралын зөв хэв маягт уриалах, волейболын спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд оршиж байгаа талаар зохион байгуулагчид онцолж байлаа.

Тэмцээнд 12 багийн 100 гаруй тамирчин оролцсоноос эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн баг хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, багийн эв нэгдлээрээ сорин өрсөлдөв.

Эмэгтэй багийн төрөлд хүрэл медалийг Спортын мастер н.Туул ахлагчтай “Од” баг хүртсэн бол Э.Уранзаяа ахлагчтай “Мантуунууд” баг мөнгөн медаль, Б.Цолмон ахлагчтай “Солна” баг алтан медалийн эзэд болж энэ жилийн аваргаар шалгарлаа.

Эрэгтэй багийн төрөлд хүрэл медалийг спортын мастер Г.Сэр-Од ахлагчтай “Соёмбо” баг хүртэж, О.Амин-Эрдэнэ ахлагчтай “Флеминг Маршмеллоус” баг хоёрдугаарт орж, алтан медалийг эзнээр Т.Тэмүүлэн ахлагчтай “Жижиг Тэмүүлэнгийн баг” шалгарч аваргын цом, алтан медалын эзэд боллоо.

Мөн тэмцээний шилдгийн шилдэг тоглогчдыг шалгаруулсан бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд шилдэг довтлогчоор П.Энх-Энэрэл, шилдэг холбогчоор Б.Цолмон, шилдэг тэгш тоглогчоор О.Ариунзаяа шалгарсан.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд шилдэг довтлогчоор Д.Золбоот, шилдэг холбогчоор Т.Тэмүүлэн, шилдэг тэгш тоглогчоор Б.Мөнхдорж, шилдэг хаагчаар С.Хос-Од, шилдэг чөлөөт хамгаалагчаар О.Амин-Эрдэнэ нар тодорлоо.

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, дэмжигчид, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийллээ. 

Р.Алдар


“Соёмбо” багийн нэрэмжит хоёрдугаар тэмцээн Стокхолм хотноо боллоо   
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй