
Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан болон газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулав.
Ажлын хэсэг нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр танилцахаас гадна иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.
Мөн эрчим хүчний салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд тодорхой мэдээллүүдийг тус яамны цахим хуудаст байршуулаад байна.
АТГ-ын ажлын хэсэг Эрчим хүчний яаманд ажиллаж байна | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.