Шууд Chart

Ус хангалттай ууж амжаагүй бол өргөст хэмх идээрэй

2017-04-28 12:55:00

Өргөст хэмх нь тарьж ургуулахад янз бүрийн нэмэлт бордоо шаардагдахгүй, хүнсэнд шууд хэрэглэх боломжтой маш амар хүнсний ногоо юм. Түүний ач тусыг тоочоод барамгүй. Ингээд уншигч танд дараах зөвлөгөөг хүргэе.


-Хэрэв та өдрийн турш ус хангалттай ууж амжаагүй бол өргөст хэмх идээрэй. Өргөст хэмхний 90 хувь нь ус байдаг учраас таны алдсан усыг нөхөж, биеийг тань чийгшүүлнэ.

-Хүний биед тустай витаминууд өргөст хэмхэнд агуулагддагийг та мэдэх үү. Түүнд А, В, С витамин агуулагддаг учир өдөр тутам хүнсэндээ хэрэглэж заншвал сайн.

-Ус ихтэй, бага калоритой учир жингээ хасах гэж байгаа хүмүүст санал болгох хамгийн чухал хүнс бол өргөст хэмх юм.

-Хэрэв та өргөст хэмх идэх тийм ч дуртай биш бол тослог багатай тарагтай хольж идэхийг зөвлөе. Өргөст хэмх хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

-Өргөст хэмх нүд сэргээдэг. Хүйтэн өргөст хэмхийг хэрчээд нүдэн дээрээ тавихад хавдрыг буулгахаас гадна нүд онгойх мэт мэдрэмж төрүүлнэ.

-Амны эвгүй үнэрийг өргөст хэмхний шүүс дарж, сэрүүн цэнгэг мэдрэмж төрүүлнэ.

-Өргөст хэмх нь шээсэн дэх хүчлийн хэмжээг бууруулдаг учир бөөрийг эрүүл байлгахад тустай.


Ус хангалттай ууж амжаагүй бол өргөст хэмх идээрэй  
Үзсэн: 2407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй