Шууд Chart

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад 800 гаруй сурагчийг хамруулжээ

2017-05-04 18:04:40

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ерөнхий боловсролын  ахлах ангийн 800 гаруй сурагч, 25 дугаар хорооны хэсгийн ахлагч болон ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт явууллаа.

Сургалтаар “Хар тамхи түүний хор нөлөө”, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, "Прокурорын байгууллагын тухай”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн талаар танилцуулсан юм.

Мөн ахлах бүлгийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэв өртсөн тохиолдолд хаана, хэнд, хэрхэн хандах талаарх заавар, зөвөлгөөг өгчээ хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад 800 гаруй сурагчийг хамруулжээ  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй