
Байгалийн өвөрмөц, содон тогтоц бүхий газар манай оронд элбэг бий. Үүний адилаар Өвөрмонголд ч содон тогтоц бүхий газар нутаг цөөнгүй аж. Бид энэ удаад Өвөрмонголын Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошуунд орших тэмээн чулууг онцолж байна.
Цагаан балгасны Их хүрээ гацааны их ууланд байх тэмээний хэлбэр бүхий энэ чулуу байгалийн ховор содон бүтээл юм. Нутгийн зон олон нь энэ уулыг "Тэмээн уул" гэж нэрлэдэг ажээ.
Уулын өмнүүр Хайлар гол урсдаг юм байна. Байгалийн гойд сайхан өнгө үзэмжтэй энэ нутагт аялал жуулчлал сайн хөгжжээ.
Хачин, гайхалтай тэмээн чулуу | ||
Үзсэн: 1498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.