Шууд Chart

Ямалын хар нүх буюу тайлагдашгүй оньсого

2017-05-08 16:59:49

Сүүлийн жилүүдэд тохиосон олны анхаарлыг татсан учир битүүлэг явдлуудын нэг нь Оросын хойд хэсэгт орших Ямалын хойгт  үүссэн 78 гаруй метр гүн нүх юм. Энэхүү нүхний үүссэн учир шалтгаан өдгөө ч судлаачдын гайхширлыг төрүүлж байна. Тус нүхтэй холбоотойгоор элдэв таамгууд гарч байгаа ч одоогоор аль нь ч батлагдаагүй байгаа. Дэлхийн сүйрлийн дохио аль эсвэл нисдэг таваг унасан гэсэн таамаглалуудаас гадна Оросын нэгэн шинжээч дэлхийн дулаарлын нөлөөгөөр газар доорх байгалийн хий шампанск адил оргилон хөөрсөн үзэгдэл боллоо хэмээн тайлбарласан ч байдаг.

Мөн солирын бороотой холбон тайлбарлах судлаачид ч байгаа бөгөөд тэндхийн агаар, хөрснөөс дээж аван судалгаа явуулж эхэлсэн ажээ. Оросын онц байдлын яамны шинжээчдийн мэдээлснээр дэлхий дээр унасан солир аварга нүхийг үүсгэсэн гэж дүгнэхэд хэтэрхий эрт байгаа гэнэ. Арктикийн шинжлэх ухаан, судалгааны төвийн эрдэмтэн Анна Курчатова газар доорх давс, ус, хийн нэгдлүүд хоорондоо нэгдэж дэлбэрсэн нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзжээ. 10 мянган жилийн өмнө Ямалын хойг далай байсан бөгөөд дэлхийн дулаарал хөрсөн доорх мөсийг хайлуулсан байж магадгүй. Ямал нь Арктикийн устай холбогдсон томоохон хойг төдийгүй Европын байгалийн хийн ханган нийлүүлэлтийн гол бүс юм.

Байгалийн иймэрхүү үзэгдэл дэлхийн бусад өнцөг буланд ч нэг бус удаа тохиолдож байсан баримт бий.

 

2007 онд Гветималын нэгэн хотод үүссэн нүх 

2013 онд АНУ-ын Флорида мужийн Дунединд үүссэн нүх

Израйльд 2011 онд үүссэн нүх

Оман дахь Bimmah нүх 

Нийтэлсэн: Web admin

Ямалын хар нүх буюу тайлагдашгүй оньсого  
Үзсэн: 3137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй