Шууд Chart

Эдийн засгийн чуулганыг хойшлууллаа

2017-05-11 13:10:31

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй уулзсаны дараа энэ сарын 18-19-нд болох байсан чуулганыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

ОУВС-ын Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр хуралдаж Монгол Улсыг хөтөлбөртөө хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар ямар асуудал ярих, эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой болох юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед эдийн засгаа улстөржилтгүйгээр ярих нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзсэнийг сайд Ж.Мөнхбат хэллээ.

Манай улс жил бүр чуулган хийдэг ч эдийн засгийн өсөлт унасаар  ирсэн. Иймээс өмнөх чуулгануудаас гаргаж байсан зөвлөмжийг ажил хэрэг болгох чиглэлээр ямар ажил хийснийг дүгнэж цэгнэх, энэ жилийнх бодитой үр дүнтэй байх ёстой гэж Ерөнхий сайд чиглэл өгсөн байна.

Энэ дагуу чуулганыг зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхний долоо хоногт багтаан зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх, Макро эдийн засгаа сайжруулах гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ.


Эдийн засгийн чуулганыг хойшлууллаа  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй