Шууд Chart

“Ундраагийн Баярсайхан” цомог сонсогчдын гарт хүрлээ

2017-05-24 09:44:56

МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт, MNB.mn сайтын сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы цомог уншигч, сонсогчдын сонорт хүрлээ. "Ундраагийн Баярсайхан" цомогт орсон дууг Монгол Улсын гавьяат жүжигчин “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, Х.Болормаа, “Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива С.Наран, дуучин Н.Баасандорж, Д.Намсрайноров, Э.Төрмандах нар дуулж, өөрийн болгожээ.

Мөн МҮОНРТ-ийн нэрт уран бүтээлчид түүний шүлгийг уншсан юм.

Нийт есөн дуу, есөн шүлэгтэй уг цомгийг “Био Ундарга”, “Хүчит Чулуут”, “Алтай констракшн” ХХК-ийн хамт олон ивээн тэтгэжээ.

У.Баярсайхан 2009 онд “Их л холын амраг” нэртэй бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж, “Хүү нь тандаа” нийтийн дууны цомгоо сонсогчдын хүртээл болгосон бол дараа жил нь “Бөгтөр сарны гэгээ” яруу найргийн ном хэвлүүлсэн юм. Харин 2014 онд “Танихгүй танил” шигшмэл ярилцлагын ном, өнгөрсөн намар “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном хэвлүүлж байв.

“Ундраагийн Баярсайхан” цомог “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.


“Ундраагийн Баярсайхан” цомог сонсогчдын гарт хүрлээ   
Үзсэн: 1553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй